2018.06.05
Ижил зураг төсөвтэй барилгын төсөвт өртөг харилцан адилгүй байна
Улсын төсвөөр улс орон даяар харилцан адилгүй хөрөнгөөр баригдаж ирсэн. Энэ нь төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, норм, норматив, стандарт байхгүй байгаатай холбоотой юм. Зарим дүүрэгт баригдаж байгаа сургуулийн барилгын өртөг 14 тэрбум байхад өөр газарт баригдаж байгаа нь 2-3 тэрбум төгрөгийн өртөгтэй байх жишээтэй. Харин энэ байдлыг цэгцлэх Төсвийн тухай хуулийг УИХ дээр хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 100-200 ортой адилхан эмнэлэг байда. Хөдөөгийн нөхцөлд бага хүчин чадалтай, хотын нөхцөлд өндөр хүчин чадалтай байна. Гэтэл 100-хан ортой эмнэлэг 200 ортой эмнэлгээсээ 2 дахин өндөр зардалтай байна.