УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар УИХ хэлэлцэж байна
УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна.
Уг саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д гаргасан юм. Тухайн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ 48 агийн хугацаанд багтан гаргах хууль эрх зүйн шаардлага үүссэн. Энэ хугацаа өнөөдөр дуусгавар болох юм.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Хоёр байнгын хороогоор орно. Дараа нь нэгдсэн хуралдаанд орно. Хуулийн дагуу явна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Бүлэг дээр ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Өнөөдөр чуулган 15 цагаас хуралдана. ХЗБХ дээр би байр сууриа илэрхийлнэ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Дэгийн тухай хуулин дээр байгаа журмаар асуудлыг хэлэлцэнэ. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороон дээр хууль хүчний байгууллагуудын мэдээллийг сонсох ёстой. Хувь хүмүүсийн асуудал гэхээсээ илүү парламентын өөрийн бүрэн эрхийн асуудал ураас олон талаас нь харж байж эцсийн шийдвэрийг гаргана.