2018.06.11

Хэнтий аймгийн 8, 9 дэх сумд шинээр түргэн тусламжийн машинтай боллоо

Сумдын эмнэлгийн түргэн тусламжийн машин дуудлагаас гадна холын дуудлаганд эмчилгээнд явдаг учраас ачаалал ихтэй байдаг. Энэ хэмжээгээр эвдрэл, гэмтэл гардгийг жолоочид хэлж байна.

Хэнтий аймгийн Батноров сумын эрүүл мэндийн төв гэхэд түргэн тусламжийн машин эвдэрсний улмаас хувийн тэргээрээ дуудлаганд явж байсан байна. Харин Батноров болон Биндэр сумын иргэд түргэн тусламжийн машинтай болжээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Хоёр машинаар манай 9 сумын түргэн тусламжийн машин иж бүрэн шинэчлэгдэж дуусч байна. Гэхдээ энэ хооронд хугацаа алдаж байна. Төсөв өөрөө хүртээмж багатай байна. Хотод бол түргэн тусламжийн машин зөвхөн дуудлаганд ашиглагддаг. Харин хөдөө үзлэг хийхэд ч ашиглагддаг. Тиймээс амархан мууддаг.