“Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” хамтрагч талуудын уулзалт боллоо
“Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага, Му-д үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцож байна.
Монгол Улсын Засгийн газраас хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын хоол тэжээлийн талаар баримтлах бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэх, хоол тэжээлийн байдлыг сайжруулах чиглэлээрх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гол үндэслэл болсон “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгааг Эрүүл мэндийн яамнаас 5-6 жилийн давтамжтайгаар 1992, 1999, 2004, 2010, 2016 онд зохион байгуулсан байдаг.
Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5 дугаар судалгааг Монгол Улсын 21 аймгийн 94 сум, нийслэлийн 8 дүүргийн 30 хорооны 2249 өрхийн 5 хүртэлх насны 2251 хүүхэд, төрөх насны 1944 эмэгтэй, 15-49 насны 1384 эрэгтэйчүүд болон 2220 жирэмсэн эмэгтэй, 6-11 насны 1755 хүүхдийг хамруулан 2016-2017 онд зохион байгуулсан.
Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар МУ-ын хүн ам, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны үндэсний 4 дүгээр судалгааны түвшингээс буураагүй байгааг тогтоосон. Илүүдэл жин ба таргалалтын тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан, бүх насны хүн ам, ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр, хүүхдийн дунд нэмэгдэж байна.
Судалгааны тайланд хүн амын хоол тэжээлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар бодлогын зөвлөмж боловсруулж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон заасан. Иймд Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх “Бодлогын зөвлөмж”-ийг хэрэгжүүлэхэд хоол тэжээлийн чиглэлээрх төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах бодит шаардлагын улмаас энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.
Уулзалтын зорилго:
Энэхүү уулзалтыг хүн амын хоол тэжээл, хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал хариуцсан Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагийн ажилчдыг мэдээлэлээр хангах, тэдгээрийн хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, биеэ даасан байдлыг хангах, “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5 дугаар судалгааны зөвлөмжийг хэрэгжүүлэх, хамтрагч талуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
Уулзалтад оролцогч талуудын хэлэлцэх асуудал
- “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөр, үндэсний 5 дугаар судалгааны зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг боловсруулах
- Хүнсний аюулгүй байдал, хүн амын хоол тэжээлийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэх салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх,
- Хүнсний аюулгүй байдал, хүн амын хоол тэжээлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох,
- Хүнсний аюулгүй байдал, хүн амын хоол тэжээлийн асуудал хариуцсан дунд шатны мэргэжилтнүүдийг мэдээлэлээр хангаж, чадавхижуулах арга замыг тодорхойлно.
Уулзалтыг зохион байгуулагч байгуулага:
Уулзалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүү, техникийн дэмжлэгээр Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Зөвлөл, Эрүүл Мэндийн Яам, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар хамтран зохион байгуулж байна.
Оролцогчид: Уулзалтад дараах байгууллагын 180 орчим төлөөлөгчид оролцож байна. Үүнд:
Төрийн байгууллага, ажилтнууд:
- Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, гишүүд,
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөл
- Засгийн газрын хэрэг эрхлэх газар
- Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам
- Эрүүл мэндиийн яам,
- Боловсрол соёл, шинжлэх ухааны яам,
- Сангийн яам,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
- Стандартчилал, хэмжил зүйн газар
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
- Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төвийн хүнс, хоол тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн,
- Аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний асуудал хариуцсан ажилтан
- Аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн газрын болон Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын эмзэг бүлгийн хоол тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн
- Боловсрол, соёл, урлагийн газрын болон Нийслэлийн Боловсролын газрын эмзэг бүлгийн хоол тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Олон улсын байгууллага
- Нэгдсэн үндэстний байгууллагын хүүхдийн сан
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
- НҮБ-ын хүн амын сан
- НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
- Азийн Хөгжлийн Банк
Их дээд сургууль
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
- Шинжлэх ухаан, технологийн их сургууль
Төрийн бус байгууллага
- Хүнсчдийн холбоо,
- Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг