2018.06.04

Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулжээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийг санаачлан, энэ ондоо багтаан УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байр сууриа илэрхийлэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Өнөөдөр хүүхдийн эндэгдэлд  тоног төхөөрөмж, боловсон хүчний асуудал их чухал байдаг. Бид саяхан Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 32 ширхэг ургийн мониторинг-той боллоо.  Эрүүл мэндийн салбар хүүхдийн эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарах болно.