2018.05.30

300 ортой төрөх эмнэлгийн барилга 2019 оны 4-р улиралд ашиглалтад орно

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцлаа.Тус эмнэлэг нь 2019 оны 4-р улиралд ашиглалтад орох юм байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Тус эмнэлэгт 18,9 тэрбум төгрөг зарцуулагдсан бөгөөд найман жил барилгын ажил нь зогссон. 2017 оноос хойш 25 тэрбум төгрөгөөр баригдаж  байна. Хэдийгээр энэ үндэсний хөгжлийн газарт харъяалагдаж байгаа ч эрүүл мэндийн салбарын эмнэлэг юм.