2018.06.14
Бага насны хүүхдүүд хөдөлгөөний дутагдалтай байна гэв
НИТХ-ын хурлын тэргүүлэгчид хуралдлаа. Энэ хуралдаанаар нийслэлийн хэмжээнд өвөл, зун ашиглагдах мөсөн гулгуурын талбайг барих шаардлагатай гэж үзэж байна. Учир нь нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлж байгаагаар иргэдийн хөдөлгөөний дутагдал тулгамдаж байгаа асуудлуудын нэг болоод байгаа юм.
НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү: Нийтийн биеийн тамир спортын дэд хөтөлбөр батлагдаж байна. Энэ хөтөлбөрөөр нийгмийн бүхий л салбарын улс хамрагдах ёстой. Монгол залуус илүүдэл жинтэй байна гэж байна. Энэ хүрээнд нийслэл ямар бодлого хэрэгжүүлбэл нийтийн биеийн тамир олон хүнд хүртээмжтэй байх вэ гэдгийг бид хөтөлбөрөөрөө ярьж байна.