"Шинэ цагийн нүүдэлчид" тэмцээний шилдэг 9 оролцогч Хонг-Конг явж, морин тойруулгын уралдаан үзнэ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон "Шинэ цагийн нүүдэлчид" тэмцээний оролцогчид
2018.06.13

"Шинэ цагийн нүүдэлчид" тэмцээний шилдэг 9 оролцогч Хонг-Конг явж, морин тойруулгын уралдаан үзнэ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний санаачилгаар "Эргэх холбоо 7" төсөл Хэнтий аймагт хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнзд аймгийнхаа малчин түмэн, уяач залуучуудаа дэмжин "Шинэ цагийн нүүдэлчид" малчны хөтөлбөрийг эхлүүлсэн юм.

Хэнтий аймгийн 41-р тойргийн малчин түмний дунд зохион байгуулсан тус хөтөлбөр 3 сар үргэлжилсэн байна. Нийт 39 багаас 400 гаруй малчид оролцсоны дүнд 9 шилдэг оролцогчийг шалгаруулж, Хонг Конг аялаж, морин тойруулгын уралдаан үзэх эрхийг гардуулсан байна. 

Шилдэг 9 оролцогч

Шилдгийн шилдэг 9 оролцогчоор Дадал сумаас Бямбадорж, Баян-Овоо сумаас Болдхуяг, Мөнхсайхан нар, Норовлин сумаас Азбаатар, Галшир сумаас Одхуяг, Баянхутаг сумаас Эрхэмбаяр, Батноров сумаас Ганзул, Баян-Адарга сумаас Ганзориг, Бэрх хотоос Тэмүүжин нар тус тус шалгарчээ.

"Хөдөө орон нутаг, тэр дундаа төрөлх сумандаа нүүдэллэн амьдарч буй малчин залуус, уяачдыг дэмжих, олон улсын шилдэг туршлагыг судлах зорилгоор зохион байгуулсан" хэмээн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэллээ.