2018.06.15

Б.Баттөмөр: Зээлийн хүү өндөр байна гэдэг нь манай эдийн засаг ӨВЧТЭЙ байна гэсэн үг

Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад хандан Зээлийн хүүг бууруулах тал дээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Зээлийн хүү өндөр байна гэдэг бол хадгаламжийн хүү өндөр байна гэсэн үг. Энэ нь манай эдийн засаг өвчтэй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл зээлийн хүү бол халууны шилж юм. Манай банкуудад өрсөлдөөн байхгүй. Дээрээс нь манай банкуудын өөрийнх нь зардал их өндөр байгаа. Энд байгаа мөнгөний 90 хувь нь хэдэхэн хүний гарч байна. Энэ хэдхэн хүн нь улс төр эдийн засгийн нөлөө бүхий хүмүүс. Тийм ч учраас үүнийг өөрчлөхөд их хэцүү хэмээн шинжээчид үздэг. Эдийн засгийн өөрчлөлтүүдтэйгээ уялдуулаад тодорхой хэмжээний төрийн оролцоотойгоор хадгаламжийн хүүг буруулах боломж байгаа юу? Сангийн сайд юу гэж үзэж байна вэ? Мөн Төрийн банк арилжааны банктай адилхан үйл ажиллагаа явуулж байгаа нь зөв үү?" гэсэн асуултуудыг асуусан юм.