Стратегийн ач холбогдол бүхий өмчийг хувьчлах чиглэл гаргасны дараа үнэлэх зарчимтай
УИХ-д зарим компаниудыг төрийн өмчит болгох хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус байгууллагуудын нэг нь МИАТ ХК. Байнгын алдагдал хүлээдэг тус компанийг ашигаа өгч байгаа дээр нь хувьчлах ёстой гэдэг байдлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тайлбарладаг. Тэгвэл далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээвэр үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас хувьчлал ярихаасаа өмнө энэ талын судалгаа хийх ёстой гэж судлаачид үзэж байна. Агаарын тээврийг либериалчилж, өрсөлдөөн нэмэх ёстой гэж шууд хувьчлах эсэх дээр анхааралтай байх ёстой хэмээн эх сурвалжууд сануулж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд: Хэрвээ хэн нэгэн гадны, цаад эзэн нь тодорхойгүй, дотоодын нэртэй хамтран эзэмшигчид, өмчлөгчид бий болсон нөхцөлд цаана нь эрх зүйн ямар үр дүн үүсэхийг бид тааж мэдэхгүй. Тиймээс хувийн компаниудаа бүх талаар дэмжих хэрэгтэй. Монгол Улсын иргэд өрсөлдөх хэмжээний тийзийн үнээр нисдэг байх нь чухал асуудал. Дээр нь агаарын тээврийн үндэсний компаниа бүх талаар нь дэмжиж, аль болохоор олон гарц бий болгох ёстой. Энэ бүх бодлогыг хэрэгжүүлэхийн оронд үндэсний тусгаар тогтнолоо хувьчлах гээд байна.
Холбоотой мэдээ
2021.07.26
2021.06.02
2021.05.25