2018.04.27

М.Билэгт: "МИАТ" компани алдагдал ямар байгаа вэ?

Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас МУ-ын Ерөнхий сайдад хандан “Хөшигтийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх буудлын хөрөнгө оруулалт, ашиглалтад оруулахтай холбогдсон асуудлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

 УИХ-ын гишүүн М.Билэгт:

Энэ ажил зөв зүйтэй эхэлсэн. Дунд  нь ажил замхарсан. Төсөв 3 дахин өссөн. Үүнийг бид төлөхгүй бидний үр хүүхэд төлнө. Боловсон хүчнийг яаж бэлдэх вэ? Одоогоор иргэний агаарын тээвэр МИАТ компани алдагдал ямар байгаа вэ? Төрийн эрх мэдэлтэнүүтэй холбоотой асуудал их гардаг. Ханшийн өөрчлөлт үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж байна. Ийм байх боломжгүй.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ: Засаг засаг дамжсан. Гэхдээ энэ ажил хяналттай явж байсан. Цаашдаа ашиглалтын зөв менежмент хийх шаардлагатай байна. МИАТ төрийн өмчит компани.Засах зүйл байгаа. Ашигтай ажиллаж байгаа үе байгаа. Энэ жил 9 тэрбум төгрөгний ашигтай ажиллан гэж төлөвлөөд ажиллаж байна.