2018.07.02

МИАТ-ын зарим чиглэлд бусад компаниуд өрсөлдөнө

УИХ-ын нэгдсэн чуулганаар Нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг баталсан.

Энэ бодлого дотор нэг чиглэлд нэг онгоц гэсэн заалт байсныг өөрчилж, өрсөлдөөн бий болгохыг УИХ дэмжсэнээр МИАТ компанийг дампууруулах эхлэл тавигдлаа гэсэн шүүмжлэл гарсан юм. Ингэснээр Бээжин, Сөүлийн чиглэлд МИАТ-аас өөр гадна, дотны бусад онгоцнууд нисэх боломжтой болж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Япон улсад газар хөдлөлт болоход МИАТ л үнэ төлбөргүй, өдөр шөнөгүй нисж байж иргэдээ аварсан. Үндэсний агаарын тээвэр байхгүй болсон үед бид ямар компанид хандаж, зайлшгүй аюул болох үед иргэдээ аврах вэ?