2018.07.02

СХД-ийн Жаргалант тосгонд өдөрт 3 тонн сүү боловсруулах чадалтай үйлдвэр нээгдлээ

СХД-ийн 21 хорооны Жаргалант тосгонд өдөрт 3 тонн сүү боловсруулах хүчин чадалтай сүүний үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Мал аж ахуйн хоршооны үйл ажиллагаагаар өрхийн орлого нэмэгдүүлэх, орон нутгийн үхэр сүргийн үйлдвэр сайжруулах төслийн хүрээнд Жаргалант тосгоны иргэд хоршоо байгуулан ажиллаж байна.

СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн: Малчид зөвхөн түүхий сүүгээ үйлдвэрүүдэд нийлүүлэх биш өөрсдөө боловсруулж, үүндээ нэмүү өртөг олгоод, шууд боловсруулснаар нь ууж хэрэгжүүлж болохоор байна. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн болохоос гадна нэмүү өртгийн ашгаа хүртэх боломжтой.