Төслүүдийг нэг маягийн зураг төсвөөр шийдвэрлэж байна
2018.07.04

Төслүүдийг нэг маягийн зураг төсвөөр шийдвэрлэж байна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Зураг төсөв баталгаажаагүй, техникийн нөхцөл авагдаагүй төслүүдийг нэг маягийн зураг төсвөөр шийдвэрлэж байхыг агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлгүй, газрын асуудал нь шийдэгдээгүй төсөл, арга хэмжээг төсөвт тусгахгүй байхыг анхаарууллаа.