2018.07.05

Н.Цэрэнбат: Жуулчдад зориулж төрийн наадмын нээлтийг дахин явуулах хүсэлт гаргасан ч дэмжигдээгүй

Үндэсний их баяр наадмыг гадны 11 мянган жуулчин үзэх хүсэлтээ ирүүлсэн. Гэвч Төв цангэлдэх хүрээлэн 2500 хүний суудалтай. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх боломжтой талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодруулсан юм.

Н.Цэрэнбат: Монгол төрийн наадам учраас ард иргэдийнхээ тоог автоматаар хасч, жуулчдад шилжүүлэх боломжгүй. Харин энэ хүндрэлийг наадам болохоор ярих биш хоёр жилийн дараа том стадион барихад энэ салбарынхан хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийж чадах, улс хэдийг хийж чадах вэ гэж хамтын оролцоогоо зохицуулах ёстой.