Америкчууд Тусгаар тогтнолын өдрөө хэрхэн өнгөрүүлэв?
Жил бүрийн 7 сарын 4-ний өдөр АНУ Тусгаар тогтнолын өдрийг бүх нийтийн амралт болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
1776 оноос хойш тэмдэглэж эхэлсэн энэ өдөр том хэмжээний салют буудуулж, парад жагсан, аялал зугаалга, концерт, бэйсболын тоглолт, гэр бүлийн уулзалтууд, улс төрийн илтгэлүүд зэрэг, хувийн болон улсын түвшинд олон арга хэмжээ зохион байгуулагддаг.
Тэгвэл энэ жил Америкчууд хэрхэн баярлав?
Ньюбюрри, Хойд Каролина, Массачусетс зэрэг мужуудад баярын жагсаал болжээ.
Массачусетс мужид болсон баярын цагсаалын үеэр тов замаар ховор машин хөлөглөсөн залуу хүүхдүүд рүү чихэр шидэж байна.
Прово болон Утад нар мандах үеэр агаарын бөмбөлөг хөөрүүлжээ.
Утад нар мандах үеэр маш олон агаарын бөмбөлөгийг хөөргөсөн байна.
Иргэд өөрсдийгөө болон машин, техник хэрэгслээ АНУ-ын тугны гол өнгө болох улаан, цэнхэр, цагаан өнгөөр чимжээ.
Техас мужид болсон баярын жагсаалын үеэр АНУ-ын тугаар машинаа бүрсэн пик-ап машинтай жолооч
Харин Жиоржиа мужийн баярын цэнгүүнд иргэний дайны үеийн даашинзтай үзэсгэлэнтэй бүсгүйчүүд явжээ.
Өнгө өнгийн даашинзтай бүсгүйчүүд жагсаалын үеэр иргэд рүү гараараа даллан явж байна
Энэ халуун өдөр зарим гэр бүл жинхэнэ галын машинаар ус шүршин сэрүүцэж, зугаасцан байна.
Хойд Каролина мужийн Харпер гудамжны жагсаалын үеэр хүмүүс сэрүүцэж байна
Харин Нью Йорк хотод Жөүи Честнат 10 минутын дотор 74 хот-дог идэж Тусгаар тогтнолын өдрийн хот-дог идэлтийн тэмцээний үндэсний аварга болсон байна.
Ялагч Жөүи Честнат тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна
Эх сурвалж: Businessinsider.com
Сэтгүүлч
Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn