О.Баасанхүү: Арбитрын шүүхэд дахин давж заалдах боломжгүй
2018.08.10

О.Баасанхүү: Арбитрын шүүхэд дахин давж заалдах боломжгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт" банкнаас зээл авсан хэргийг шүүх Арбитрын шүүх хурлаар Монголын тал дахин ялагдсан хэмээн та мэдээлсэн. Та шүүхийн баттай шийдвэрийг авсан уу?

-Баттай шийдвэрийг нь олж авсан. Одоо орчуулж байгаа. Албан ёсны шийдвэрийг нь орчуулж олон нийтэд хүргэх ёстой гэж бодож байна. Өнгөрсөн сарын 10-нд Английн дээд шүүхийн 000465 тоот тогтоол гарсан байна. Энэ тогтоолын үндэслэл хэсэгт “98 сая ам.долларыг Монголын талаас гаргахын тулд “Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой гадаад дахь хөрөнгийг царцаах, төлбөрийг авахад саад учруулж буй удирдлагуудыг барьж, саатуулах, шаардлагатай гэж үзвэл хувийн хөрөнгөнөөс нь төлбөрийг гаргуулах бүрэн эрхтэй" гэсэн утга бүхий зүйл бичсэн байна. Нэлээд олон хуудас учраас орчуулж дууссаны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө.

-Хуульч хүний хувьд та мэдэж байгаа байх. Уг асуудлыг шийдвэрлэх эцсийн шүүх хурал энэ байв уу?

-Арбитрын шүүх хурлаар өмнө нь үндсэн зээл 51 сая ам.доллар дээр хүү, торгууль нэмээд 98 сая ам.доллар төлөх шийдвэр гарч байсан. Харин өнгөрсөн сард болсон шүүх хурал нь Арбитрын шийдвэрийг биелүүлэх хүсэлтийн дагуу болсон гэж бодож байна. Тиймээс шүүхээс төлбөрийн мөнгийг ийм аргаар, эндээс, тэндээс ав гэж нарийн шийдвэр гардаг юм байна. Нэг үгээр хэлбэл, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах, гүйцэтгэл хийх зорилготой Арбитрын шийдвэрийг баталгаажуулсан шүүх хурал гэж ойлгож болно.

-Дахин давж заалдах боломжгүй гэсэн үг үү?

-Байхгүй. Ингээд л болсон.

-Тэгэхээр Монголын тал “Стандарт” банкны төлбөрийг төлөхөөс өөр гарцгүй болсон гэж ойлгож болох нь. Харин монголчууд төлбөрийг хэнээс, хаанаас төлүүлэхийг хэрхэн шийдвэрлэх юм бэ?

-Маш төвөгтэй байдал үүслээ. Хуульч хүний өнцгөөр харахад тэд “Эрдэнэт"-ийн хөрөнгөнөөс хүчээр авч байгаа. Манай улсын гадаад гаргаж байгаа хөрөнгө гаднын банкаар дамждаг. Тиймээс гадаадад дахь гүйлгээнээс шууд суутгаад авах юм шиг байна. Гэхдээ бид хэний буруугаас болж хохирсныг шийдэж, төлбөрийг тэднээс авах ёстой. Эрдэнэт хотод өнөөдөр орон сууцгүй 600-800 үйлдвэрийн ажилчин байна. Тэнд таван сая ам.доллар буюу 10  тэрбум гаруй төгрөгөөр 200 айлын орон сууц барьж болно. Тэгвэл 98 сая ам.доллараар хэчнээн айлын орон сууц барьж болох билээ. Энэ нь Эрдэнэт үйлдвэрээс гадна Дулаан цахилгаан станц, нэхмэлийн үйлдвэрийн ажилчдыг бүрэн орон сууцжуулах боломжтой хөрөнгө. Харин ийм хэмжээний хөрөнгийг зүгээр л өгөх гэж байна. Төлсний дараа буруутай хүмүүс нь төлбөрийн чадваргүй гэхээр хоосон хүний хоёр чихийг нь огтлох л нөхцөл байдалд ороод байна. Тиймээс 98 сая ам.долларыг Монголын төр төлөх ёсгүй.

-Арбитрын шүүх хурал хуурамч гарын үсэгтэй гэдэг үүднээс манай талд нааштайгаар шийдвэрлэнэ гэж найдаж байсан л даа?

-Гарын үсгүүд хуурамч байсан гэж үзье. Өмнө нь “Та ч хохирогч, Би ч хохирогч гэж төлөвлөгөө боловсруулаад явсан юм шиг байна лээ. Гэхдээ шүүхийн шийдвэр нь баталгаа гаргасан нь үнэн гэдгээр шийдвэр гаргачихсан Тиймээс одоо энэ асуудалд гарын үсэг хуурамч,  хуурамч биш нь ямар ч хамааралгүй болсон. Мөнгө төлөх хэлбэрт орсон гэсэн үг. Үүний улмаас үйлдвэрийн үйл ажиллагаанд саад учрахыг үгүйсгэхгүй. Зээлийн төлбөр, хүү, торгуулиас гадна өмгөөллийн зардал гэж их мөнгө бий. Хүү нь ч нэмэгдэх магадлалтай. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийг тулд Засгийн газрынхан "Стандарт" банкныхантай уулзаж, тохиролцох хэрэгтэй. 

Төлбөр графикийн асуудлыг ярих нь зүйтэй.  Нөгөө этгээдүүдийн нуусан хөронгө байвал гаргаж, олон нийтэд нээлттэй дуудлага худалдаагаар худалдах ёстой. Ингэж байж Эрдэнэт үйлдвэрийг хохиролгүй болгомоор байна. Үйлдвэр 300 тэрбум орчим төгрөг буюу 150 орчим сая ам.долларын ашигтай ажилласан. Харин үүний 98 сая ам долларыг нь авах гээд байна.

-Улсын мөнгөнөөс зээлийн төлбөрийг хийх ёсгүй л дээ. Гэхдээ зарим хүн "Эрдэнэт" үйлдвэр 98 сая ам.долларыг төлөхөд үйлдвэрийн үйл ажиллагаанд асуудал үүсэхгүй" гэж ярьж байсан?

-98 сая ам доллараас гадна хүү, торгууль, өмгөөллийн төлбөр нэмэгдэнэ гэдгийг би хэлсэн шүү дээ. Тэгээд “Эрдэнэт" үйлдвэр найман жилийн дараагаас ашиггүй бопно гэдгийг хүмүүс хэлж байгаа. Тиймээс би "Эрдэнэт" үйлдвэрийн хөгжлийн сан бий болгохоор л хуулийн төсөл боловсруулж байгаа.

Өмнөх парламент болон өнгөрсөн чуулганы хуралдааны үед энэ асуудлыг ярьсан. Бид яаралтай 'Эрдөнэт’ үйлдвэрийн хөгжлийн сангийн хуулийг батлахгүй бол хувь, хувьсгалынхан нь нийлээд үйлдвэрээр тоглож дууслаа. Үйлдвэр хаачихвал Эрдэнэт хот дампуурлаа зарлана.

-"Эрдэнэт" үйлдвэр цаашид 50, 60 жил ашигтай ажиллана гэсэн судалгаа гарсан шүү дээ. Найман жилийн дараа үйлдвэр ашиггүй болно гэдгийг та яаж мэдэж байгаа юм бэ?

-Би оросуудтай уулзахдаа “Та нар яагаад хөрөнгөө худалдсан юм бэ?" гэж асуусан юм. Тэгэхэд "Гишүүнээ албан бус мэдээлэл шүү. Гэхдээ танд хэлчихье. Хүн ашигтай зүйлээ худалддаггүй юм аа. Нөөц нь дуусч байхад нөхөн сэргээлт хийх гэж нэмэлт зардал гаргахгүйн тулд зарсан" гэж хэлж байгаа юм.

Тэгэхээр нь "Бид судалгаа хийж 50,60 жилийн нөөцтэй гэж гарсан. Энэ асар их ашигтай юм биш үү?" гэсэн чинь “Та уул уурхайг сайн ойлгох хэрэгтэй. "Эрдэнэт"-ийн зэсийг гаргахад анх 1000 гаруй ам.доллар байсан. Харин одоо өртөг нь өсч 5000 ам.доллар болсон. Орлого нь 7000 ам.доллар байвал ашиг нь 2000 ам.доллар болно. Харин 4500 ам.доллар болбол алдагдалтай үйлдвэр болчихно. Тиймээс байнгын алдагдалтай ажиллах боломжгүй. Найман жилийн дараа энэ үйлдвэр хэцүү байдалд орно" гэж хэлсэн юм.

Тиймээс миний ярьж байгаа хуулийг хурдан батлуулаарай гэдгийг хэлж байсан. Хуримтлалын сан бий болгох зарчим нь их амархан. Үйлдвэрийн 49 хувийн тал нь 100 сая ам.доплар. 51 хувийнх нь тал 100 сая ам.доллар гаргаж рояалти татвараар “Эрдэнэт" 12 хувийг, “Оюутолгой* таван хувийг өгнө. Ингээд нэн яарвлтай хуримтлалын сан бий болгох юм. Үйлдвэр дампуурлаа гэж бодоход хуримтлалын сангаас нөхөн сэргээлт хийж,  өөр үйлдвэр байгуулах, хотын төлөвлөлтийг шийдэхгүй бол “Эрдэнэт" үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд ажил хийж байна гэдэг нэрийдлээр Засаг дарга нар туйлж байгаа.

Үйлдвэр дампуурлаа гэхэд тэд хотод ирээд л амьдарчихна. Харин тэнд байгаа жирийн иргэд л эовно шүү дээ. Тиймээс баталгаатай байх үүднээс хуримтлалын сантай болгох гээд байгаа юм. Бүх улс үйлдвэр дагасан хотод эрсдэлийн сан бий болгодог. Норвөги Улс л гэхэд улсын хэмжээндээ ийм сан бий болгочихсон. Бид 200 сая ам.долларын сан бүрдүүлээд жил бүр 100-200 мянган ам.доллар нэмж, доод тал нь 500-600 сая амдоллартой байхгүй бол хотын ирээдүй сүйрлээ. 49, 51 хувийн талынхан бие биеэ мэрсээр байтал жирийн ажилчид хүнд байдалд орох нь.

-Уул уурхайн хуульд уурхайн нээлт, хаалтын талаар тодорхой тусгасан гэж байсан даа?

-Уурхайн хаалт гэхээр зарим хүн "Яасан муу юм ярьдаг юм. Үйлдвэр хаагдахгүй. Мөнхийн байна“ гэдэг зүйл ярьж байгаа. Байгалийн баялаг барагдана шүү дээ. Эрдэнэтийн баялаг өөдрөгөөр харахад найман жил байна. Тэгэхээр хүмүүс 50, 60 жил гээд байгаа юм. Бид аль болох эртнээс л хуримтлалын сантай болохгүй бол хулгайч нар хэмлээд дууслаа. “Эрдэнэт" үйлдвэрээс хэн түрүүлж хулгайлвх вэ гэдэг уралдаан сүүлийн 20 гаруй жил яалаа. Бүх Ерөнхийлөгч. Ерөнхий сайд намын санхүүжилтийг "Эрдэнэт" үйддвэрээс босгоно гээд л яадаг нь нууц биш шүү дээ. Тэр байтугай ‘Эрдэнэт" үйлдвэрээс 72 сая ам.доллар хулгай хийгээд оффшор дансандаа хийчихсэн хүн байна. Аймшигтай байгаа биз дээ.

-Танд нотлох баримт бий юү. Хууль хяналтынханд шалгуулсан уу?

-Хууль хяналтынхаид шалгуулахаар мэдээллийг нь өгсөн. Би гаднынхнаас хууль дүрмийн дагуу асуусан. Тэд миний мэдээплийг үнэн байна гэдгийг хэлсэн. Харин албан ёсоор авчрахын тулд дипломат аргаар явах ёстой гэдэг үүднээс хүлээж байгаа.

-Тэр хүнийхээ нэрийг хэлэхгүй юм уу. "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудын нэг нь үү?

-Албан ёсоор баталгаатай болохоор нь хэлье.

-Оюутолгой ордыг ашиглах гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэгт та ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхний дүгнэлт бэлэн болсон гэж байсан. Дүгнэлт нь ямар гарсан бэ?

-Оюутолгойд гурван асуудлаар шалгалт оруулах ёстой гэж би өмнө нь хэлж байсан. Нэгдүгээрт. Оюуголгойн гэрээ ашигтай байсан уу гэдийг шалгах, Хоёодугаарт, УИХ-ын тогтоолын дагуу гэрээ байгуүпсан эсэхийг,  гэрээгээ үг үсгийн дагуу хэрэгжүүлж байна уу гэдгийг шалгах нь эүйтэй. Гуравдугаарт,  анхны тооцоолсноос ашиг нь яагаад буурсныг шалгах нь зөв. Тиймээс энэ дагуу шалгаж учир дутагдалтай байна гэдгийг нь тогтоосон.

Гэхдээ би биш мэргэжлийн байгууллагынхан учир дутагдалтайг нь тогтоогоод УИХ-ын гишүүн миний биеэр дамжуулж ажлын хэсэгт өгсөн. Одоо ажлын хэсгийнхэн дүгнээлтээ танилцуулж,  ээлжит бус чуулган зарлах ёстой. Харин одоо ярьж байгаа шиг Х.Энхжаргалыг хэн нэгэн хүнээр солихын тулд ээлжит бус чуулган хуралдуулах нь эохисгүй.

Сэтгүүлч Б.Цэнд-Аюуш