Нийслэл хотод 2018 онд ХЭРЭГЖИЖ байгаа БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ажлуудтай танилц
2018.08.27

Нийслэл хотод 2018 онд ХЭРЭГЖИЖ байгаа БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ажлуудтай танилц

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 47 дугаар цэцэрлэгийн барилга

Баянгол дүүргийн 20 дугаар хороо 47 дугаар цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна. Тус барилгын ажлыг гүйцэтгэгч компанитай 2017 оны 9 дүгээр сард гэрээ байгуулан, ажил эхлүүлсэн. Гадна холбооны шугам шилжүүлэх ажил болон цахилгаан, холбоо дохиоллын ажил хийгдэж дуусчээ.

Нэгдүгээр давхрын багана, дам нуруу, хучилт цутгагдаж, хоёрдугаар давхрын баганын цутгалт хийгдэж дууссан.  Дээврийн салхивчны өрлөгийн ажил дотор ханын замаск бүрэн дуусаж, хана шалны плита чулуу наах, хаалга угсрах, гадна фасадны чулуун эмульс будах ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын явц 75 хувьтай хэрэгжиж байна.

  

Баянгол дүүргийн 20-р хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 839 хүүхэд байдаг бөгөөд тус хороонд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 47-р цэцэрлэг нь 120 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч 170 хүүхэд хүлээн авч үндсэн хүчин чадлаасаа 42 хувиар хэтрүүлэн ажиллаж байна. Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор хүчин чадлын хэтрэлтийг бууруулах, 20 дугаар хорооны сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 280 хүүхэд хүлээн авах боломжтой 146 дугаар цэцэрлэгийн барилга

Тус цэцэрлэгийн барилгыг 2017 оны 6 дугаар сард гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлсэн. Суурийн ажил хийгдэж дууссан. Дотор засал, гадна тохижилт,  тааз ханын засал, гадна тохижилтын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын явц 80 хувьтай хэрэгжиж байна.       

  

БЗД-ийн 5-р хороонд СӨБ-ын насны 2331 хүүхэд оршин суудаг. Тус цэцэрлэгийн барилга баригдсанаар 280 хүүхэд буюу тус хорооны нийт хүүхдийн 12 хувь нь тав тухтай, эрүүл аюулгүй орчинд цэцэрлэгт хамрагдах боломжтой бөгөөд хорооны хүүхдүүд гэртээ ойр цэцэрлэгт хамрагдах нөхцөлийг бүрдүүлж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 150 хүүхэд хүлээн авах боломжтой 54 дүгээр цэцэрлэгийн барилгын ажил

Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэгийн барилгыг өнгөрсөн оны 11 дүгээр сард гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажил эхлүүлсэн. Хуучин барилгыг буулгаж актаар өмчид хүлээлгэн өгч, суурь цутгалт дуусаж буцаан булалт, нягтруулалтыг хийгээд байна. Зоорийн давхрын хана, багана, хучилт цутгалт, 1 ба 2 давхарын төмөр бетон хийц, давхар дундын хучилт цутгаж дууссан. Ажлын явц 45 хувьтай хэрэгжиж байна.

 

Уг 54 дүгээр цэцэрлэгийн үндсэн барилга 1965 онд ашиглалтад орсон. Ашиглалтын хугацаа дууссан, барилга ашиглах болон сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм. Иймд тус барилгыг буулгаж, шинээр барих зайлшгүй шаардлагатай. Хуучин барилгыг буулгаж, шинээр цэцэрлэгийн барилга барьж ашиглалтад оруулснаар хүчин чадлын хэтрэлтийг бууруулж, хүүхдүүд тав тухтай, эрүүл аюулгүй орчинд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 150 ортой 144 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 

144 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг 2017 оны 10 дугаар сард гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажил эхлүүлсэн бөгөөд барилга угсралтын ажил дууссан. Байнгын ашиглалтад оруулах комисс ажилласан. Комиссын акт 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2018/262 дугаартай баталгаажсан байна.

  

Хан-Уул дүүргийн 13-р хороонд нийт СӨБ-ын насны 406 хүүхэд оршин суудаг бөгөөд үүнээс  цэцэрлэгт хамрагдаж байгаа 135 хүүхэд, огт цэцэрлэгт хамрагддаггүй хүүхдүүдийн тоо 331 байна. Мөн 144 дүгээр цэцэрлэг нь 75 хүүхдийн хүчин чадалтай боловч 135 хүүхэд хүлээн авч ачааллаа 80 хувиар хэтрүүлэн ажиллаж байна. Иймд тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар хүчин чадлын хэтрэлт буурч, хүүхдүүд ая тухтай нөхцөлд сурч хүмүүжих нөхцөлөөр хангагдаж, хорооны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт нэмэгдэх чухал ач холбогдолтой.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил 

Тус цэцэрлэгийн барилгын ажлын явц 80 хувьтай байна. Барилгын газар шороо, суурь, каркас, гадна дотор өрлөг, шавардлага, гадна дулаалгын ажлуудыг гүйцэтгэж дууссан. Гадна фасадны ажил дуусаж байна.

9 дүгээр цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 335 хүүхэд хүлээн авдаг. Ачааллаа 2 дахин хэтрүүлэн ажилладаг. Тус цэцэрлэгийг 150 ороор өргөтгөснөөр ачаалал хэтрэлтийг бууруулж стандарт орчинд сурч боловсрох боломж бүрдэнэ.

 

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 150 хүүхэд хүлээн авлах хүчин чадалтай 18 дугаар цэцэрлэгийн барилга барих ажил 

Тус цэцэрлэгийн барилгыг 2017 оны 9 сард гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажил эхлүүлсэн. Барилга угсралтын ажил дууссан. 2018/06/18-нд комисс ажиллажээ. Ажлын явцын дундаж 95 хувьтай байна.

 

Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг нь барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул хуучин барилгыг буулгасан. Шинээр тус цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор хорооны хүүхдүүд тав тухтай, эрүүл аюулгүй орчинд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно. 

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухрын аманд Аврах гал унтраах ангийн барилгын ажил явагдаж байна 

Гал унтраах ангийн барилгыг 2017 оны 9 сард гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулан ажил эхлүүлсэн ба А, Б блокийн нэгдүгээр давхрын хучилт цутгаж дууссан. Уурын зуухны барилгын угсралтын ажил хийгдэж дуусчээ. А, Б блокийн нэгдүгээр давхрын гадна, дотор тоосгон хана, хөнгөн блок өрлөгийн ажил хийгдэж байна. Дотор ханын шавардлагын ажил хийгдэж эхлээд байна. А, Б блокийн 3, 2 дугаар давхрын багана, дам нуруу, хучилт цутгасан. Барилгын гадна ханын шавардлагын ажлыг эхлүүлээд байна. Гадна ханын эмульсээр будах, гадна хаалга суулгах, салхивчийн ажлууд хийгдэж дуусч байгаа бөгөөд ажлын явц 75 хувьтай хэрэгжиж байна.

 

Зуслангийн бүсийн айл өрх, объект, ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хурдан шуурхай хүрч очиж авран хамгаалах үйл ажиллагаа явуулах чухал ач холбогдолтой.  

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн шинэ цогцолборын 1200 оюутны дотуур байрны барилгын ажил 

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 1200 оюутны дотуур байрны барилгын ажлын барилга угсралтын гэрээг 2018 оны 05 сард байгуулж, ажлыг эхлүүлсэн. 1 дүгээр давхрын бетон цутгалын ажил хийгдсэн. 2 дугаар давхарын арматурын ажил хийгдэж байна. Ажлын явц 30 хувьтай хэрэгжиж байна.

 

Тус барилга баригдсанаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн оюутнуудыг амьдрах дотуур байраар хангах, сурч боловсрох таатай, эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.