Онцлох мэдээ3 мин унших
У.Хүрэлсүх: Замбараагүй газар олголтыг зогсоох цаг нь болсон

Одоохон...
Онцлох мэдээ3 мин унших

Тус хороо нь өнөөдөр/2018.08.20/ анх удаа хуралдаж, хуралдааны дэгийг баталж, Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлэг явуулав. Газрын шинэтгэлийн Үндэсний хороонд яамдын сайд нар болон чиглэлийн агентлаг, газрын удирдлагууд багтаж байгаа юм.
Мөн иргэдийн газрын тухай багц хуулийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх шаардлагатай. Хууль зөрчсөн иргэд, аж ахуй нэгжид хариуцлага тооцож, зөвшөөрөгдөөгүй газар эзэмшиж өмчилсөн тохиолдолд хурааж авах зэрэг арга хэмжээг явуулах нь зүйтэй гэж хорооны гишүүд үзлээ. Жишээлбэл Хөвсгөл аймагт 137 аж ахуйн нэгжид хуулийн дагуу 160 гаруй мянган га газар өмчлөх, эзэмших байдлаар олгосон байтал тэд нийт 600 мянган га газрыг хашаалж авсан байна. Энэ нь иргэд хуулиа зөрчиж байгаагийн нэг илрэл. Ийм тохиолдол цөөнгүй байгаа учир иргэдийн илүү хашаалж авсан газрыг улс буцаан хурааж, газар авах хүсэлтэй бусад иргэддээ тэгш боломж олгох ёстой гэв.
Хуралд оролцогчид Газрын шинэтгэл Үндэсний хорооны 2018 оны үйл ажилалгааны төлөвлөгөөнд Монгол улсын газар нутгийг газар ашиглалтын зориулалтаар нь тооллого явуулах, мэдээллийн санд бүртгэх, газар зүйн нэрийн үндэсний зөвлөл байгуулах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс тогтоосон байдлыг нягтлах, гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг иргэний болон хуулийн этгээдийн хаягтай уялдуулах, мэдээллээ саадгүй солилцох “Хаягийн мэдээллийн нэгдсэн систем”-ийг байгуулах, төрөөс газрын харилцааны талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх, геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэх, газрын талаарх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, газар, үл хөдлөх хөрөнгийн дундын нэгдсэн мэдээллийн сан байгуулах, газрын үнэлгээ, татвар, төлбөрийн оновчтой тогтолцоог бий болгох зэрэг асуудлыг тусган батлав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.