Био аюулгүй байдлыг хангах хүрээнд лабораториудад шинэ тоног төхөөрөмж гардууллаа
2018.09.14

Био аюулгүй байдлыг хангах хүрээнд лабораториудад шинэ тоног төхөөрөмж гардууллаа

БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо нь Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE initiative) санаачлагатай хамтран “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах бүсийн  P53” төслийг 2017 оны 1 сараас эхлэн хэрэгжүүлж Эрүүл мэнд, хүнс, Биологийн зэвсгийн конвенцийн хэрэгжилтийг хангах хууль эрхзүйн орчинд судалгаа хийж, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Төслийн хүрээнд Европын холбооны буцалтгүй тусламжаар нийт 669,397,776.00 төгрөгийн өртөг бүхий 25 тоног төхөөрөмж, сургалтын материал, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг Монгол Улс хүлээн авч, 242 сая төгрөгийн өртөг бүхий 8 төрлийн 14 лабораторийн тоног төхөөрөмжийг Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн сургууль, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биолгийн хүрээлэн ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль зэрэг 7 байгуулагад гардуулан өглөө.

Арга хэмжээнд БОАЖ-ын сайд, БАБХҮХ-ны дарга Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ: Монгол Улс биологийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн дараах менежментийн асуудлыг цогцоор шийдвэрлэх нэнэ шаардлагатай байна. Өнөөдөр гардуулан өгч буй лабораторийн тоног төхөөрөмжүүд нь хүн, мал, амьтны халдварт өвчин судлал, биоаюулгүй байдпал, биохамгааллын ажилп хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.