АТГ Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн гарын үсгийг мөн эсэхийг эцэслэн тогтоосон уу?
Эрдэнэт үйлдвэрийн захиралаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг баривчлан шалгаж эхлээд байна. Түүнийг Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт Өмнөд Африкийн Стандарт банктай Арбитрын тогтоосон дүнг багасгах, өдөр өдрөөр тоологдож байгаа хүүг зогсоох үүднээс яриа хэлцэл хийх зөвшөөрөл өгөөд байсан юм. Эрдэнэт үйлдвэрийн захиралаар ажиллаж байхдаа үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавих зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, үгүй гэсэн маргаан байдаг ч үүнийг нь хууль хяналтын байгууллага эцэслэсэн учраас баривчлан шалгах шаардлага гарчээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хуулийн байгууллага тогтоох хэрэгтэй. Би энэ үйл явдлыг баривчилгаа гэж харахгүй байна. Харин шалгалтын явцаа гүнзгийрүүлж байна гэж харж байна. Ч.Ганзориг бол Н.Энхбаяр даргын дүү. Зүгээр ажлаа хийж байсан хүнийг Н.Энхбаяр даргын үед халаад Ч.Ганзориг гэдэг хүнийг тавьсан.
Холбоотой мэдээ
2020.06.20
2020.05.19
2020.05.18