ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "ICT EXPO 2018"-г нээж үг хэллээ
2018.10.01

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "ICT EXPO 2018"-г нээж үг хэллээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "ICT EXPO 2018" зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг нээж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр "Мэдээлэл технологийн салбар цаг минут секунд тутамд хөгжиж байгааг бид өөрсдийн бодит амьдрал дээр харж байна!

Манай ЗГ, (аж үйлдвэрийн 4-р хувьсгал) Мэдээлэл технологийн үндэсний зөвлөлийг байгуулсан. Энэ олон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн бодлогыг нэгдсэн уялдаатай болгохыг зорьж байна! Хамгийн гол нь иргэддээ #хүнд_сурталгүй_авлигагүй, цаг хугацааг хэмнэсэн төр засгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд энэ мэдээллийг технологийн шинэ ололт амжилтуудыг ашиглаж #хувьсал_хийх, зорилгоор Му-ын их хуралд цахим бодлогын түр хороог байгуулсан!

Өнгөрсөн жил төрийн үйлчилгээний #ХУР систем ашиглалтанд орсон бол өнөөдрөөс эхлэн #ДАН системийг ашиглалтанд оруулснаар #ХУРДАН буюу Иргэн хурууны хээгээр дамжуулан төрийн бүх үйлчилгээг шат дамжлаггүй, бүрэн дүүрэн авах боломжтой бөгөөд цаашдаа мэдээллийн нууцлалыг илүү сайжруулж дэлхий дахинтай хөл нийлүүлэх том алхам боллоо гэж үзэж байна" гэв. 

Б.Аз