С.Эрдэнэ гишүүн зургаан машин бэлэглэв
2009.12.24

С.Эрдэнэ гишүүн зургаан машин бэлэглэв

Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өчигдөр иж бүрэн тоноглосон эргүүлийн цагдаагийн зургаан машиныг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст гардуулан өгөв. Тэрбээр “Гэр хороололд гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа. Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэдийгээр сайн ажиллаж байгаа ч шаардлагатай техник ,тоног төхөөрөмжийн хангалт үнэхээр тааруу байдаг. Тийм учраас Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүний ажиллах нөхцөлийг хангах, гэмт хэргийн гаралтыг бууруулах, иргэдээ айх аюулгүй амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэ ажлыг санаачлан зохион байгуулж байна.

Өнөөдөр цагдаагийнхантайгаа уулзаж, зургаан иж бүрэн тоноглосон машиныг гардуулаа. Энэ маань ч тодорхой үр дүнгээ өгөх байх гэж бодож байна. Дүүргийн хэмжээнд эргүүл, хамгаалалт улам л сайжирна гэж итгэж байгаа” гэж хэлж байлаа. Энэ арга хэмжээнд тус дүүргийн засаг дарга Л.Амгалан хүрэлцэн ирж цагдаагийн хэлтэст тусламж үзүүлж байгаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэд баярлаж байгаагаа илэрхийлж цаашид хамтран нягт холбоотой ажиллана гэж онцолж байв. Эргүүлийн албаныхан цагдаа нарын ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаад баяртай байна гэдгээ илэрхийлж бэлгэнд авсан зургаан машинаа жолоодон дохиог нь нэгэн зэрэг дуугарган хөдөлцгөөв. Энэ зургаан машин нийтдээ 150 сая төгрөгийн үнэтэй юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.