2018.10.23

Сумдын тоог цөөлж, төсвийн хөрөнгөө хэмнэе

Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь орон нутагт ажиллаж, амьдардаг ч сумдад амьдрах иргэдийн тоо жил бүр буурч байна. 

Орон нутгийн иргэдийн тоо 2000 онд нийт нутгийн 44 хувь байсан бол 2013 он гэхэд 31 хувь болтлоо эрс буурчээ. Сүүлийн 10 жил гэхэд Нийслэлд албан ёсоор шилжиж ирэгсдийн тоо 490 мянгаар нэмэгдэж, 2.1 саяд хүрснийг статистик мэдээлэл дурдсан байна. 

УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр: Төсөв хэмнэх байтугай хөгжлийн том гарц. Бид улсын жаахан хөрөнгийг өргөн дэлгэр газар нутагт, 330 гаруй суурин газар хүргэх гэж мянга мянган км зам, эрчим хүчний шугам тавьж байна. Энэ болгон эдийн засаг өгөөжгүй, алдагдалтай хөрөнгө оруулалтууд. Сум болгонд төрийн байгууллагууд, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цагдаагаас эхлээд төрийн систем ажилладаг. Бид эргэж харах цаг болсон. Сумаас гадна аймгуудын асуудлыг харах хэрэгтэй. 

Харин хөдөө орон нутгаас томилогдсон гишүүд сумдынхаа тоог бууруулахгүй гэдгийг илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Хотын төвлөрлийг сааруулж, хөдөө орон нутагт иргэд тав тухтай, ажилтай, орлоготой, эрүүл мэндийнхээ үйлчилгээг авч болох, хүүхдүүд нь сургуульд сурж болохоор тавьж өгөх ёстой.