2018.10.23
Хөвсгөл аймагт Ногоон зурвас байгуулах төсөл хэрэгжиж байна
МҮОНРТ "Томилолтоос ирлээ" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа Хөвсгөл аймгаас бэлтгэжээ.
Хөвсгөл аймаг аялал жуулчлал, тэр дундаа байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Үүний илрэл нь бүх нийтээрээ мод тарих, ногоон зурвас байгуулах ажил юм.
Ногоон зурвас байгуулах төсөл 2 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Энэ хүрээнд аймгийн төвөөс гадагшаа чиглэсэн 4 авто зам дагуух хэсгийг ойжуулахад чиглэсэн төсөл юм. Эхний ээлижнй 2 км-т нийт 80 га талбайтай 1600 гаруй тайрдыг тарьж байна.