БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа
2018.10.26

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр БНТУ-ын талаас  Хоёр талын хэтийн болон ойрын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Амьтдыг хэрцгийллээс хамгаалах хатан хааны нийгэмлэгийн хоёр төлөөлөгч 11-р сард Монгол улсад ирж буйтай холбоотойгоор  БОАЖ-ын сайдтай уулзах хүсэлт илгээсэн. Хүсэлтийг хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс Засгийн газар болон БНТУ-ын Засгийн газар хооронд Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 1995 онд, Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2006 онд тус тус байгуулсан. Иймд хэлэлцээрийн хүрээнд манай салбар чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат  уулзалтын үеэр хэллээ.

Мөн Өндөр дээд хэмжээний уулзалтуудаар Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар ярилцсан.  Үүнийг бодит ажил болгох тал дээр хоёр тал хүчин чармайлт гаргах нь чухал бөгөөд хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн оруулах хувь нэмрийг онцлох, нь зүйтэй гэлээ.