2018.11.01

О.Баасанхүү: Ажил хаях биш асуудлаа хамтран шийдэх цаг болсон

УИХ-ын өнөөдрийн /2018.11.01/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийж, хугацаагүй ажил хаяж байгаагаа мэдэгдэн чуулганы танхимыг орхин гарсан бол хуралдааны ирц бүрдсэн тул хэлэлцэх асуудлын дарааллаа хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“МАА-н салбарын мэдээлэл маргааш салбарын сайдаас нь сонсоно гэсэн байна. Сайд нь өчигдөр өргөдөлөө өгсөн байхад ямар мэдээллээ сонсох вэ дээ. Оронд нт ерөнхий сайдаас энэ асуудал үүсээд байгаа гишүүд, сайд нарын ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна. Мөн өнөө өглөө шатахууны үнэ нэмэгдчихлээ. Энд арга хэмжээ авах хэрэгтэй байна. Үнийг бууруулж чадахгүй юм бол бас сайдыг нь огцруулмаар байна. Чаддаг хүнийг хийлгэмээр байна. Нийгмийн бухимдал дээр АН-ын гишүүд ингэж ажил хаяж байгаа нь бас л бухимдал үүсгэхээс өөр зүйлгүй. Харин ч асуудлуудаа ярилцаад хамтдаа шийдээд явах хэрэгтэй байна. Мөн Ерөнхийлөгчийн өгсөн бичгийн талаар ярилцах шийдэх хэрэгтэй байна. Ганцаардсан ерөнхийлөгч л болоод байх шиг байна. Би ганцаардахын зовлонг мэднэ л дээ. Улсын төсвийн асуудла хэд дэх хэлэлцүүлгээ хийгээд яваа юм бэ? Мэдээллийг дэлгэрэнгүй бичгээр өгнө үү? Мөн иргэдэд ч мэдээлэл хэрэгтэй байна. Хариуцсан хэдэн хүн нь дотроо яриад шийдээд яваад байх юм уу? ХХААХҮ-ийн сайдаа хэзээ томилох юм бэ?”