2018.11.14
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Хариуцлагатай нийгмийн төлөө" нэвтрүүлэгт оролцжээ
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ТМ телевизийн "Хариуцлагатай нийгмийн төлөө" нэвтрүүлэгт орж, эдийн засгийн нөхцөл байдал, ирэх оны төсөвтэй холбоотой асуудлаар ярилцжээ.
-УИХ-ын намрын чуулган эхлээд хоёр дахь долоо хоног руу орж байна. Энэ удаагийн чуулган энэ парламентын хувьд гол анхаарал хандуулах чуулган. Гол гол хуулийн төслүүд бас хэлэлцэгдэнэ. Таны зүгээс ямар хуулийн төслүүдэд анхаарлаа хандуулж байна вэ?
-Энэ чуулганы хувьд тулгамдсан асуудал маш олон байна. Тухайлбал Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг чухлаар авч үзэх шаардлагатай. Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаад тодорхой хэмжээний санал боловсруулсан. УИХ-ын чуулганы нээлтэнд Ерөнхийлөгчийн зүгээс ардчилалд шилжсэн 28 жилийн хугацаанд буруу тогтолцооноос үүдэж хөгжил мухардсан гэх санал нэгдсэн. Би үүнтэй санал нэг байна. Хөрөнгийн ялгарал их хэмжээгээр бий болсон. 3 хүн тутмын 2 нь амьдарч байгаа орчиндоо сэтгэл ханамжгүй байна.