Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлт иргэний эрхийг хязгаарлаж байна гэв
Засгийн газраас 2017 оны 6 сард УИХ-д өргөн барьсан Захиргааны ерөнхий хууль энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэгдэх гэж байна. Энэ асуудлаар өчигдөр УИХ дахь МАН бүлэг хэлэлцэж, өөрчлөлт хийх өргөн хүрээг хамарч байна гэж үзсэн. Харин зарим гишүүд энэ хуулийн өөрчлөлтөөр аливаа иргэн төрийн байгууллагад гомдол гаргах нөхцөлийг үгүй хийж байгаа үйлдэл гэсэн байр суурийг илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энэ хуулийг өргөн барихдаа Эрдэнэтийн 49 хувийг шүүх шийдэж байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийг оруулж ирсэн гэж ярьсан. Миний мэдэж байгаагаар энэ хуулийг хүчин төгөлдөр байхад Эрдэнэтийн 49 хувь шүүхээр 100 хувь шийдэгдээд дууссан. Ерөнхий шүүгч нь хариугаа өгчихсөн. Тиймээс худал байна гэдэг нь нотлогдож байна. Засгийн газрын аливаа шийдвэр нийтийн эрх ашгийг хөндсөн байдаг. Ийм асуудлаар иргэд шүүхэд гомдол гаргаж явах бүрэн эрхтэй.
Холбоотой мэдээ
2020.06.20
2020.05.19
2020.05.18