Засгийн газар хоёр төсөл УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хурлаар 2 хууль, тогтоомжын төслийг УИХ-д өргөн барихаар болж, нэг Засгийн газрын журмын баталлаа.
Үүнд
- Монгол Улсын Засгийн газар, АНУ хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Компакт гэрээний дагуу манай улс Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авах болсон юм.
- Дэлхийн шуудан холбооны дүрмийн Есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- “Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэх болон үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, хадгалах, устгах журам”-ыг баталлаа.