“Алтны татварыг 2.5 хувь байхаар хуульчилсан”
2018.12.21

“Алтны татварыг 2.5 хувь байхаар хуульчилсан”

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ээлжит “Хариуцлагатай, ил тод уул уурхай” хурлаа зохион байгууллаа. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Манай улс дотооддоо нефть боловсруулах үйлдвэртэй болсноор нэг литр боловсруулсан нефтийн өртөг 850 төгрөг байх урьдчилсан тооцоо гарсан” хэмээн мэдэгдэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 1.9 их наяд төгрөгийн татвар хураамжийг төсөвт төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 37 хувиар өссөн үзүүлэлт хэмээн онцлов.

Мөн тэрээр “Өдөрт 1000-1500 нүүрс ачсан машин хилээр гардаг байсан бол өнгөрсөн арваннэгдүгээр сард 300-500 болж буурсан. Энэ талаар Хятадын талтай, холбогдох албаны хүмүүстэй, Элчин сайдтай уулзаж ярилцсан.

Өдрийн тээвэрлэлт 1000-1500-д тогтмол байлгана гэж тохиролцсон ч харамсалтай нь тохиролцоондоо хүрч чадсангүй.

Нүүрсний экспорт цаашид хэвийн үргэлжилнэ гэж бодож байна” гэсэн юм. Түүнчлэн шатахууны ханш дэлхийн зах зээл дээр буурсан болохоор үүнтэй уялдуулж, Төвбанк болон дотоодын томоохон импортлогчидтой уулзаж шатахууны жижиглэнгийн үнийг 100 төгрөгөөр буулгасан. Цаашид 200 хүртэлх төгрөгөөр буулгах боломжтой гэлээ. УУХҮ-ийн сайд Д.Сумъябазараас зарим зүйлийг тодруулав.

-Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг оны өмнө батлахгүй бол яах вэУчир нь ирэх сарын 1-нээс алтны татвар шинэ хуулиар зохицуулагдах болж байгаагсалбарынхан ярьж байна?

-Хуулийн төслийг УИХ дээр хэлэлцэх шатандаа явж байгаа. Алтны татварыг 2.5 хувь болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс яаралтай энэ хуулийг батлах хэрэгтэй. Хэрэв энэ хууль батлагдаж чадахгүй бол шинэ оноос алтны татвар таван хувьд хүрнэ.

Нэг унци алт 106,217.95 төгрөгтэй тэнцэж байна.

Тэгэхээр хэрэв алтны татвар таван хувь болбол өсөн нэмэгдэх татвар нэмэгдээд ес орчим хувьд хүрнэ гэсэн болгоомжлол бий. Бид салбарыг шинэчлэх, хил гаалийг чангатгах асуудлаа цэгцэлж чадаагүй байж хуулийн нэмэлт өөрчлөлтөө баталж амжихгүй бол өнгөрсөн түүхийг давтах эрсдэлтэй тулгарна.

Нөгөөтэйгүүр Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурах нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид Монгол Улсаас олборлосон алтыг Төвбанкинд тушаах ёстой гэсэн зарчим барьж байгаа.

-2019 оноос 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгож эхэлнэ гэсэнЭнэ ажил юуболж байна вэ?

-“Эрдэнэс-Тавантолгой” компани 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй. Нийт хувьцааны  85 хувийг Засгийн газар эзэмшиж байгаа. Тэгэхээр Засгийн газар удирдамж гаргаж, бодлогоор шийднэ. Компанийн хувьд хангалттай үр ашигтай ажилласан, ногдол ашиг тараах санхүүгийн боломж бүрдсэн.

Нийт 335 тэрбум  төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төлөвлөгөөтэй байсан хэдий ч өнөөдрийн байдлаар 678 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Хувьцаат компанийн үндсэн үүрэг бол хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах юм. Ногдол ашиг тараах үйл явц гурван үе шаттай явагдана.

Нэгдүгээрт, компани үр ашигтай ажилласан байх ёстой. Хоёрдугаарт, уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас бодлого гарах ёстой. Үүний дараа компанийн ТУЗ-ийн зөвлөлөөр асуудлыг хэлэлцэх ёстой.

Хэлэлцэхдээ энэ сарын 31-ний байдлаарх аудитлагдсан тайлангаар тасалбар болгоод бүх мөнгөн дүн, үр ашгийн тооцоо эцэслэн гарна. Ингээд ТУЗ шийдвэр гаргаад дөрөвдүгээр сард зарлан хувьцаа эзэшигчдийн хурлаар ногдол ашиг тараах асуудлыг эцэслэн шийдэх болно.