2019.01.04

Өвөрхангай аймгийн хүүхдүүд “Хүүхдийн урлан” наадамд 3000 шахам бүтээлээр өрсөлдлөө

Өвөрхангай аймаг улиран өнгөрч байгаа 2018 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарласан. Зорилтод жилийн хүрээнд хүүхэд багачуудийн авьяас чадварыг хөгжүүлэх, нээн илрүүлэхэд чиглэсэн олон төрлийн ажлыг аймгийн Гэр бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газраас зохион байгуулжээ.