Хотын даргын асуудлаар Ерөнхий сайд тав хоногийн дотор шийдвэр гаргана
2019.01.18

Хотын даргын асуудлаар Ерөнхий сайд тав хоногийн дотор шийдвэр гаргана

НИТХ-ын өчигдөрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэж нэр дэвшигч С.Мөнхчулуун олонхийн санал авсан.

Одоо НИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад хүргүүлэх бөгөөд Ерөнхий сайд хурлын тогтоолыг хүлээж авснаасаа хойш тав хоногийн дотор шийдвэр гаргах хуулийн заалттай. Тодруулбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4-р бүлгийн 26.4-т зааснаар Ерөнхий сайд хурлын тогтоолыг хүлээж авснаас хойш тав хоногийн дотор шийдвэр гаргана гэж заасан юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд НИТХ-ын дарга С.Амарсайхан болон С.Мөнхчулуун нар нэр дэвшиж эхний санал хураалтаар санал тэнцсэн. Ингээд дахин санал хураалт явуулахад С.Мөнхчулуун 24, С.Амарсайхан 19 тэргүүлэгчийн санал авсан юм.