Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авахад 291.2 сая доллар буюу 72.4 хувийг төрөөс гаргажээ
2019.03.04

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авахад 291.2 сая доллар буюу 72.4 хувийг төрөөс гаргажээ

Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Монголиан Коппер корпорэйшн ХХК 400.27 сая доллараар худалдан авахдаа төрийн мөнгө оролцуулан авсан нь хууль зөрчсөн гэж үзсэн.

Тэгвэл худалдан авсан дээрх дүнгийн 72.4 хувийг төрөөс гаргасан байна. Ингэхдээ 62.9 сая долларыг сангийн яамнаас, 56.5 сая доллар буюу 112 тэрбум төгрөгийг Монгол банкнаас Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансруу шилжүүлсэн байна.

Энэ асуудлаар ЗГХЭГД Л.Оюун- Эрдэнэ хэлэхдээ тухайн үеийн төрийн удирдлагууд нь оролцож төр 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ татгалзаж мөнгө угаах замаар хувийн банкинд давуу эрх олгосон энэ асуудлыг хуулийн байгууллага эцэслэх ёстой гэлээ.