Б.Энх-Амгалан 2019.02.04 | УИХ-ын гишүүний Ажлын алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон гавьяа, шагналыг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон гавьяа, шагналыг гардууллаа

Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр зарлигаар Ц.Лувсан-Очирыг "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор, Н.Дагвадорж, Ө.Гансүх, А.Жаргалсайхан, П.Алтанцэцэг, Ш.Баярмаа нарыг "Алтангадас одон"-гоор шагнасныг УИХ-ын гишүүн, Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан гардуулан өглөө.

Айлчлан ирж буй шороон Гахай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань санаан зоргоор сэтгэлчилэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.