МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналтнууд тодров
2019.02.01

МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналтнууд тодров

МҮЭ-ийн холбоо сонгуульт болон эрхэлсэн ажилдаа амжилт гарган олон түмний талархал хүлээсэн иргэдэд тус холбооны “Хөдөлмөрийн хүний төлөө” шагналыг гардууллаа.

Тус холбоо жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан иргэд хөдөлмөрчдийн амьдралын сайн сайхны төлөө өөрийн авьяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж иргэдэд энэхүү шагналыг гардуулдаг уламжлалтай.

Шагналыг Орхон аймгийн 4 дүгээр сургуулийн багш, ҮЭ-ийн хорооны дарга Ж.Амгалан, Ажилтан, албан хаагчдын ҮЭ-ийн холбооны даргын зөвлөлийн гишүүн Ж.Баасанханд, Монконкорд хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал С.Виктор, МҮЭ-ийн холбооны жижүүр Ц.Гомбосүрэн, Дархан-Уул аймгийн “Дархан Сэлэнгийн ЦТС” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Нэргүй, Төв аймгийн ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан Г.Пагамдулам, “Гурван гал” эмнэлгийн зөвлөх эмч, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч Б.Үйлст, УБТЗ-ын Хөтөлийн Төмөр бетон дэрний үйлдвэрийн ҮЭ-ийн хорооны дарга Ж.Цэрэнчимэд, Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны ахмад ажилтан Л.Шар, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нарт олгов.

Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч Б.Үйлст, “Миний хувьд 44 жил эх барих эмэгтэйчүүдийн эмчээр эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө, сүүлийн 10 гаруй жил ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчээр ажиллаж байна. Миний хөдөлмөрийг үнэлэн МҮЭХ-ны тэргүүн дээд шагнал хүртээсэнд баяртай байна гэв.