Төрийн дээд одон медалиар шагналаа
2019.01.15

Төрийн дээд одон медалиар шагналаа

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан байна.

Салбартаа идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн шагналыг өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гардуулан өглөө.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:

Х.Хэрлэн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга

Алтан гадас одон:

Ш.Уранчимэг- УУХҮЯ-ны Архивын эрхлэгч

Ж. Алтанбагана- АМГТГ-ын Мэргэжилтэн

Хөдөлмөрийн хүндэт медаль:

Б.Энхтүвшин- АМГТГ-ын Мэргэжилтэн

Д.Бямбасүрэн- Геологийн судалгааны төвийн Ахлах геологич

Ч.Нэргүй- Геологийн судалгааны төвийн Ахлах геологич