2019.03.20

УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо

УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ Агваанлувсангийн Ундраа шинжлэх ухаан, боловсролыг дэмжих зорилгоор “Идэр оюуны ундраа” аяныг 2018 онд санаачлан эхлүүлж МУИС-ийн байгалийн шинжлэх ухааны салбарын 10 оюутанд өөрийн нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлэг олгож байсан билээ.

Тэрээр энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлан хамрах хүрээг нь улам өргөжүүлэн оюутан залуусын сургалт, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор  МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар /хими, физик, биологи, математик/-т суралцаж буй 10 оюутан, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд Мал аж ахуй, биотехнологийн чиглэлээр суралцаж буй 5 оюутан, нийт 15 оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн юм.

Даяаршилын зуунд дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засгийн өндөр хурдтай хөгжлийн гол түүчээ, хөдөлгүүр нь шинжлэх ухаан технологи гэж үзэж байна. Тийм ч үүднээс шинжлэх ухаан, технологид зарцуулах хөрөнгө, санхүүжилтын хэмжээг эрчимтэй нэмэгдүүлэн, мэдлэгт суурилсан эдийн засаг уруу шилжиж, гол нөлөөлөх хүчин зүйл нь чадварлаг боловсон хүчин, эрдэмтэн судлаачид хэмээн тодорхойлоод байна.

Сүүлийн жилүүдэд манай улсад байгалийн шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, биотехнологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын тоо жилээс жилд буурч, 1990-ээд оны өмнөх үетэй харьцуулбал суурь шинжлэх ухаанаар суралцагсдын тоо цөөрсөн явдал нь шинжлэх ухааны салбарыг дэмжих төрийн бодлого сул явж ирсний илрэл юм.

1942 онд дайны хүнд жилүүдэд эхлүүлсэн, найман жарныг угтаж буй Монголын шинжлэх ухааны суурийг сулруулахгүй, бэхжүүлэн хѳгжүүлэх, залуу үеэ татан оролцуулах шаардлага бидэнд тулгарч байна. 

Тиймээс УИХ-ын гишүүн, доктор  А.Ундраа байгалийн шинжлэх ухаан, МАА, биотехнологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна оюуны хөдөлмөрийн үнэ цэнэ, ач холбогдлыг онцлох, оюунлаг залуусыг нийгэмд үнэлүүлэх зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг санаачилсан юм. 

Мөн онолын болон хэрэглээний шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инженер бэлтгэх энтрепренер буюу бүтээлч сэтгэлгээг хөхиүлэн дэмжихэд төр, хувийн сектор, хүмүүнлэгийн байгууллага, сан, хувь хүмүүсийг манлайлан оролцохыг уриалж байна.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 2018-2021 онд буюу 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд жил бүр болзол, шалгуурыг хангаж амжилттай суралцсан оюутан тус бүрт 1’000’000 /нэг сая/ төгрөгийн тэтгэлгийг судалгааны үйлсэд нь зориулан санхүүгийн дэмжлэг болгон тус тус олгох юм. 

 МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар /хими, физик, биологи, математик/-т суралцаж буй 30 оюутан тус тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд үүнээс 10 оюутныг шалгаруулсан юм. Үүнд:

 

Овог

Нэр

Хөтөлбөр

1

Жамбадаш

Батчимэг

Математик

2

Какеша

Дина

Багш, математикийн боловсрол

3

Батбаяр

Цэнгүүн

Биологи

4

Түвшинжаргал

Халиунаа

Биотехнологи

5

Цэнд-Аюуш

Уранчимэг

Хими

6

Цэрэндаваг

Одончимэг

Хими

7

Энхболд

Эрболд

Физик

8

Отгонтамир

Намуундарь

Физик

9

Эрдэнэбат

Ундрал

Байгал орчныг зайнаас тандан судлал

10

Арцанхүү

Мөнх-Үйлс

Нано инженерчлэл