УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ 28 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо
2018.11.02

УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ 28 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо

2018-2019 оны хичээлийн жилийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эргэх Холбоо” ТББ, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран тойргийнхоо оюутан залуучуудын дунд гурав дахь жилдээ тэтгэлэгт хөтөлбөр зарласан бөгөөд шилдэг 28 оюутанд өчигдөр батламжийг нь гардуулан өглөө.

Тус тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй боловч санхүүгийн бэрхшээлийн улмаас суралцахад хүндрэлтэй байгаа орон нутгийн оюутнуудыг урамшуулах, тэдний сурах хүсэл тэмүүллийг дэмжих зорилготой юм.

Энэ жилийн хувьд нийт 200 гаруй оюутнууд “Хэнтий аймаг-Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг” сэдвээр эсээ бичиж эхний шатандаа өрсөлдсөн бөгөөд үүнээс 82 оюутан дараагийн шат болох ярилцлагад орсон байна.

Өнгөрсөн жилийн хувьд Хэнтий аймгийн 41 дүгээр тойргийн есөн сум тус бүрээс хоёр оюутныг шалгаруулж сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн бол энэ жил сум тус бүрээс дөрөв хүртэлх оюутныг шалгаруулжээ.

Тэтгэлгийн эзэд зөвхөн сургалтын төлбөрийн дэмжлэг аваад зогсохгүй LEAD Khentii клубт гишүүнээр элсч үе тэнгийн залуустайгаа орон нутгийнхаа хөгжлийн төлөө хамтран ажиллах юм байна.

Баян-Овоо сумаас

1. А.Хонгор

2. Б.Ариун-Эрдэнэ

3. Н.Төгөлдөр

4. М.Энхжин

Баян-Адрага сумаас

5. М.Дөлгөөнтулга

6. Б.Хонгорзул

7. Т.Хулан

Батноров сумаас

8. Г.Уранбилэг

9. Г.Тэргэл

10. Г.Түмэнсан

Биндэр сумаас

11. А.Мөнгөнчимэг

12. Б.Үенч

13. Т.Өсөхбаяр

14. О.Ариунзаяа

Бэрх хотоос

15. Б.Пүрэвбат

16. Б.Эрдэнэсүх

17. Э.Гантуяа

18. Б.Балжинхатан

Галшар сумаас

19. Б.Түмэнбаяр

20. Г.Хулан

21. Д.Чоймаамарал

22. Ч.Мөнхцэцэг

Дадал сумаас

23. Б.Оюунтуяа

24. О.Онончимэг

25. Б.Эрдэнэбат

Норовлин сумаас

26. Т.Чанцалдулам

27. Г.Анударь

Баянхутаг сумаас

28. Ж.Цогзолмаа нар тэтгэлгийн эзэд боллоо.