Хэнтий аймгийн залуучуудын дунд “Алтан цом” спортын V их наадам МУБИС-ийн биеийн тамирын их сургуульд боллоо. 2013 оноос хойш зохион байгуулагдсан энэхүү спорт наадамд Хэнтий аймгийн 20 сумын 700 гаруй тамирчид оролцсон байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Тус тэмцээн нь оюутан залуусыг биеийн тамирын спортоор хичээллэх, баг хамт олноор ажиллах чадвартай болгох зорилготой.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Хэнтий аймгийн нутгийн зөвлөл санаачилга гаргаж байгаа залуучуудаа дэмжиж ажиллаж байна. Мөн бид нутгийн зөвлөлийн нэрэмжит сорилго тэмцээнүүд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тус уламжлалт тэмцээнд тэргүүн байр эзэлсэн багийг Улаан-Үүдэд очиж, нөхөрсөг тоглолт хийх эрхийн бичгээр шагнана.