2019.03.23

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хоёр шүүгчийн асуудлаар хуулийн байгууллага, ерөнхийлөгчид хандлаа

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай Монголиан коппер корпорейшн худалдан авахдаа төрийн мөнгө оролцуулан амьгүй компаниуд ашиглаж мөнгө угаах замаар хууль зөрчин авсан гэж засгийн газар үзсэн. 

Үүнээс үүдсэн шүүхийн маргаан хоёр жил гаран үргэлжилж байгаа ч хамгийн сүүлд нийслэлийн прокурор дээр дахин 49 хувьтай холбоотой асуудлыг хэрэгсэхгүй болгосон. УИХ, Үндсэн хуулийн цэц хүртэл дүгнэлт гаргачхаад байгаа энэ асуудал шүүх, прокурор дээр унаж байгаа нь 49- ийн талын томилгооныхон ажиллаж байна гэх хардлагыг дагуулж байгааг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хэллээ.

Тухайлбал Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х. Идэр нь УИХ ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү юм. Гишүүн асан Д. Хувьтөгөлдөр нь өөрөө эрдэнэт үйлдвэрт ажиллахаас гадна 49 хувийг худалдан авсан хүмүүсийн томилгоогоор очжээ. Тиймээс түүний хүү Х.Идэрийг шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ