Он дамжин хэрэгжиж буй барилга байгууламжийн ажлын гүйцэтгэлийн явцад хяналт тавина
2019.04.03

Он дамжин хэрэгжиж буй барилга байгууламжийн ажлын гүйцэтгэлийн явцад хяналт тавина

Нийслэлийн Боловсролын салбарын 2018 оны Улсын хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж буй төсөл арга хэмжээний ажлын гүйцэтгэл, барилга угсралтын ажил болон 2019 оны улсын төсөвт батлагдсан газрын асуудал шийдвэрлэх шаардлагатай төсөл арга хэмжээний асуудлаар БСШУСЯ-ны холбогдох албаны хүмүүс уулзалт хийлээ.

Уулзалтаар он дамжин хэрэгжиж буй барилга байгууламжийн ажлын гүйцэтгэлийн явцад хяналт хийж, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь ажиллахаар боллоо.