Архи, тамхи үйлдвэрлэгчдийг нэр дэвшихийг хязгаарлах тухай хуулийн төсөл Засгийн газарт хүрлээ
2012.02.03

Архи, тамхи үйлдвэрлэгчдийг нэр дэвшихийг хязгаарлах тухай хуулийн төсөл Засгийн газарт хүрлээ

УИХ-ын гишүүн Х.Баттулга “Архи тамхи, согтууруулах, мансууруулах бодис үйлдвэрлэдэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан этгээдийн УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарлах тухай” хуулийн төслөө санал авахаар Засгийн газарт хүргүүлээ.

Тэрээр хэд хоногийн өмнө УИХ-ын 75 гишүүнд хандаж уг төслийг дэмжиж хамтдаа өргөн барих хүсэлт илгээгээд байсан юм. Түүний хүсэлтэд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайнхан, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Ламбаа, Ц.Сэдваанчиг, О.Чулуунбат, З.Энхболд, С.Эрдэнэ нарын 10 гишүүн дэмжиж хариу ирүүлжээ. Ингээд уг хуулийн төслийг санаачлагч, дэмжигч 11 гишүүний гарын үсэгтэйгээр санал авахаар Засгийн газарт хүргүүлэв. УИХ-ын бусад гишүүдээс хөдөө, гадаадад томилолтоор яваа болон тодорхойгүй шалтгаанаар хариу ирүүлээгүй гишүүд цөөнгүй байгаа юм байна. Мөн зарим гишүүд дэмжихгүй хэмээн хариу ирүүлсэн байна.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Баттулга өмнө нь өргөн барьсан ч Байнгын хорооны хуралдаанууд дээр дөрвөн ч удаа дэмжигдээгүй унасан учир энэ удаагийн сонгуулийн хуульд оруулж амжаагүй юм. Гэхдээ уг хуулийн төслийг энэ удаагийн сонгуулиар хэрэгжүүлж амжихгүй ч гэсэн дараагийн сонгуулиас өмнө мөрдөж болох юм гэж хууль санаачлагч үзэж байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.