2019.05.07
ТЕГ-аас ТОП 10 татвар төлөгч байгууллагыг зарлав
Татварын ерөнхий газраас ТОП 10 татвар төлөгч байгууллагыг шалгаруулсан байна. Эдгээр ААН-үүд нийт 4,7 их наяд төгрөгийн татварын орлогоос 2 их наяд төгрөг буюу 41,6 хувийг бүрдүүлжээ. Эдгээр 10 компанийн найм нь уул уурхайн салбарт ажиллагаа явуулдаг байна.
- Эрдэнэт үйлдвэр-551,6 тэрбум
- Эрдэнэс таван толгой-392.0 тэрбум
- Оюу толгой-320,2 тэрбум
- Монголын алт-143.2 тэрбум төгрөг
- АПУ-121 тэрбум
- Тавантолгой 110,6 тэрбум
- Энержиресурс 108,6 тэрбум
- Ти Ти Жи Ви Си Өү 87,9 тэрбум
- Цайрт минерал 76,7 тэрбум
- Хаан банк 66 тэрбум