2019.04.30

Б.Баттөмөр: Гаргаж буй IPO үр ашигтай байх ёстой

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.30/ хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэж одоо Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Судлах хэрэгтэй. Ижил төстэй юмнуудыг хайж олж дүгнэлт гаргах ёстой. Босох хөрөнгийн хэмжээ гэсэн чинь дотоодын нийт бүтээгдэхүүний 10с 30 хувьтай гэж байна. Ганц тэрбум доллараар 30 хувийг нь зарах юм уу?

Энэ төмөр зам, авто зам, цахилгаантай бол ярих юм байхгүй ээ. Тэрийгээ хийхээс өөр арга байхгүй. IPO-г бол бид олон талаас нь харах хэрэгтэй.

Гаргаж буй IPO үр ашигтай байх ёстой. Энийг бол эсэргүүцэж байгаа юм алга олон талаас нь үр ашигтай байх тал дээр нь анхаарах хэрэгтэй. Яг цаг үе нь мөн үү гэдэг дээр ба анхаараад сонгуулийн өмнө гаргах нь зөв үү хичнээн хэмжээний мөнгө босхоор байна.