2019.05.01

Капитал банкны дампууралтай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг хийж байна

"Капитал банкны дампуурал, хадгаламж эзэмшигчдийн хохиролыг хэрхэн барагдуулах вэ?" сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд Иргэний танхимд болж байна.

Хэлэлцүүлэгт Капитал банкны хохирогчдын тѳлѳѳллүүд Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг тѳр захиргааны байгууллагуудын удирдлагууд дээрх асуудлыг ярилцаж байна.