2019.06.12

Дархан-Уул аймагт "Тэргэнцэр засварын төв" нээгдлээ

Дархан-Уул аймагт тулах, хөдлөх эрхтний бэрхшээлтэй 450 гаруй иргэн байдаг. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2019 оны 5 сард З.Зоригоохүү тэргүүнтэй аймгийн "Тэргэнцэртэй иргэдийн холбоо" ТББ-ын хамт олонтой уулзаж, зайлшгүй тэргэнцэр шаардлагатай иргэдэд БНСУ-д үйлдвэрлэсэн тэргэнцэр олгож байжээ.

Тус уулзалтын үеэр З.Зоригоохүү тэргэнцэр засварын төв байгуулах  хүсэлтээ илэрхийлжээ. Түүний хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "ТЭРГЭНЦЭР ЗАСВАРЫН ТӨВ" байгуулах ажлыг дэмжиж ажиллан, өнөөдөр уг төв нээлтээ хийлээ.

Энэ төвийг нээхэд дэмжлэг үзүүлсэн Дархан сумын ЗДТГ, аймгийн ХХҮГ болон бусад байгууллага, иргэдэд талархал илэрхийллээ.