2019.06.19

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөх чадамжгүй болсон компаниудыг төрд авахаар судалж байна

Дэлхийн зах зээлээс хөрөнгө босгож улсын хэрэгцээнд нэн шаардлагатай томоохон дэд бүтцийн ажлыг санхүүжүүлэх үндсэн зорилготой Хөгжлийн банк өнгөрсөн өнгөрсөн онуудад зорилгоосоо хазайж буруу жишгээр явсан гэдэг нь өгсөн зээлээс нь харагдаж байгаа.

Тухайлбал Евро, Чингис, Самурай тэргүүтэй томоохон бондуудын эх үүсвэрээр нийт 4,3 их наядыг хөгжлийн банкинд төвлөрүүлсэн ч эргэн төлөгдөх нөхцөлгүй олон төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг нь шалгалтаар тогтоогдсон.Өнөөдрийн байдлаар хөгжлийн банкнаас зээл авсан нэр бүхий 7-8 компани эргэн төлөлтөө хийж чадахгүй нөхцөлд байгаа гэнэ. Тиймээс эдгээр компаниудын асуудлыг АТГ- т шилжүүлжээ.