2019.07.02
Үндсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор иргэд орон нутгийн удирдлага сонгох, томилох тал дээр олон санал хэлжээ
УИХ-ын гишүүд сүүлийн өдрүүдэд сонгогдсон тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонссон юм.
Иргэд сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, орон нутгийн удирдлагын эрх мэдэл, томилгоо, давхар дээлтэй холбоотой асуудлаар голлон санал хэлсэн байна.