2019.07.02
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орхон аймгийн иргэдэд Үндсэн хуулийн төслийг танилцууллаа
УИХ-ын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо иргэдэд хуулийн төслийг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулаад өндөрлөж байна.
УИХ-ын О.Баасанхүү Орхон аймагт энэ өдрүүдэд ажиллан, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцууллаа.